АНУ-ын Засгийн газар Монгол Улсад 15 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүллээ

2020 оны 3 сарын 05

Arslan.mn

АНУ-ын Засгийн газар Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор таван жилийн хугацаатай 40.7 тэрбум төгрөг буюу 15 сая ам.долларын шинэ төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ.

Өнөөдөр АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилтээр хэрэгжих, “БЭСТ” хэмээх уг хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Манай улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, компанийн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилготой энэхүү хөтөлбөр нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөтэй байхад чухал ач холбогдолтой юм.

Ялангуяа, коронавирусийн халдварын сорилттой тулгарч буй өнөө үед 15 сая ам.доллар буюу 41.3 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаад эрхэм Элчин сайд М.С.Клечески, Элчин сайдын яам болон Олон Улсын Хөгжлийн Агенлагийн хамт олонд талархал илэрхийлье" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614434
4 эможи

Зочин
2020-03-05 21:23
цаанаа ямар зорилго агуулаад байгаа бол доо.Өөрсдөө л идэхээ больчихвол бүгд болох юм биш үү
Болио боль
2020-03-05 18:46
МАН-ын ЖДҮчдийн хоолыг АНУ бэлдэж өгдөг болсон уу?
keyboard_arrow_up