АНУ-д “COVID-19“ халдварын улмаас нас барсан хүний тоо 11 болжээ
2020 оны 3 сарын 05
Лхагва гарагт Covid-19 вирусийн халдвараар хоёр хүн нэмж нас барснаар АНУ-ын нийт эндэгдлийн тоо 11 хүрлээ.
Калифорни мужид нас барсан хүн нь архаг хууч өвчтэй, өндөр настан байжээ. Энэ нь Вашингтон мужаас гадна коронавирусийн халдвараар хүн нас барсан анхны тохиолдол болж байна.
Өвчтөн хоёрдугаар сарын 11-21-ний хооронд Сан Францискогоос Мексик хүртэл аялсан “Princess” хөлгөөр зорчихдоо халдвар авсан гэж мэргэжилтнүүд таамаглажээ.
Өчигдөр бас АНУ-ын хамгийн их хүн амтай хотууд болох Нью Йорк, Лос Анжелест халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдсэн нь эрх баригчдын санааг зовоож байна.
Сүүлийн байдлаар АНУ-ын 13 мужид коронавирусийн халдварын нийт 80 тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: Reuters
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614396
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс