COVID-19: Халдварласан хүний тоо 95,000 ​​​​давж, 3,285 хүн нас баржээ

2020 оны 3 сарын 05

Arslan.mn

2020.03.05-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо:95,332
Нас барсан хүний тоо: 3,285
Эдгэсэн хүний тоо: 53,483

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд   95,332 , нас барсан хүний тоо 3,285 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 53,483 гэж мэдээлжээ.

Эх газрын Хятадад лхагва гаргийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 80409 болж, 3012 хүн нас барж, 52045 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна.

Харин Итали улсад шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх сургуулийн сургалтыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш зогсоохоор болжээ. 

Италид өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 3000 давж, нийт 107 хүн нас баржээ. Мөн тус улсын 20 мужийн 19-т халдварын тохиолдол илэрчээ. 

Мөн өчигдөр буюу Лхагва гарагт Covid-19 вирусийн халдвараар хоёр хүн нэмж нас барснаар АНУ-ын нийт эндэгдлийн тоо 11 хүрлээ.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
614394
4 эможи

keyboard_arrow_up