Жек Ма Японд нэг сая АМНЫ ХААЛТ хандивлажээ
2020 оны 3 сарын 04
“Alibaba” корпорацийг үүсгэн байгуулагч Жек Ма коронавирустэй тэмцэхэд зориулж Япон улсад нэг сая амны хаалт хандивлажээ.
Тэрбээр үүнийг Хятад улсад коронавирусийн халдвар оргил үедээ хүрч байхад тусалж байсных нь хариу хэмээн хэлжээ. Хятадад халдвар оргил үедээ хүрч байхад Япон улс тус улсад 125 мянган хамгаалалтын хувцас хэрэгслийн тусламж үзүүлсэн байна.
БНХАУ-аас Токио хот руу илгээсэн 50 тонн хүмүүнлэгийн тусламжийг “China Eastern Airlines” агаарын тээврийн компанийн нисэх онгоцоор хүргэжээ.
Одоогоор Япон улсад коронавирусээр халдварласан хүний тоо 1000 хүрээд байгаа аж. Тэдгээрийн дийлэнх нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид юм.
Эх сурвалж: chinadaily.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614382
0 эможи
Зочин
2020-03-05 01:38
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс