Дэлхийн 92 улс БНСУ-д зорчсон хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргажээ
Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан БНСУ-д зорчсон хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглох эсвэл БНСУ-аас ирсэн иргэдийг хөл хорионд оруулах шийдвэрийг өнөөдрийн байдлаар дэлхийн 92 улс орон гаргажээ.
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд БНСУ-д аялсан хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг 38 улс орон, нутаг дэвсгэр гаргасан байна.
Харин АНУ-ын хувьд БНСУ-д зорчсон хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа боловч Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгдэхдээ, БНСУ-ын нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд хориг тавих эсэхийг одоогийн байдлаар хараахан шийдээгүй байна гэжээ.
БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын 516 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 5328 болж, 33 хүн нас барсан байна.
Эх сурвалж: Yonhap news
|