БНСУ-ын хэмжээнд хичээлийн шинэ жил эхлэх хугацааг ДАХИН ХОЙШЛУУЛЖЭЭ
2020 оны 3 сарын 04
3 дугаар сарын 2-нд болсон Засгийн газрын хуралдаанаас улс даяар цэцэрлэг, бага, дунд, ахлах болон их дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх хугацааг өмнө нь 3 дугаар сарын 9-нийг хүртэл хойшлуулсныг үргэлжлүүлэн 3 дугаар сарын сарын 23-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэснийг БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ю Ын Хэ мэдэгдлээ.
Дээрх шийдвэр нь тус улсын түүхэнд хичээлийн шинэ жилийг хойшлуулж байгаа анхны тохиолдол болж байгаа аж.
2020.03.03-ны 11:50 цагийн байдлаар тус улсад коронавирусийн халдвар авсан 4,812 иргэн байгаа бөгөөд үүнээс 30 нь бүрэн эдгэж, 34 хүн нас баржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614346
0 эможи
Зочин
2020-03-04 16:10
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс