БНСУ-д коронавирусийн халдвартай хүний тоо 3736, Италид 1694 болжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ коронавирусийн халдвар дэлхийн нийт 60 гаруй оронд бүртгэгдлээ.
Италид сүүлийн 24 цагийн дотор халдвартай хүний тоо 50 хувиар нэмэгдэж, 1,694 хүрснээс гадна таван өвчтөн нэмж нас барснаар эндэгдлийн тоо 34 хүрсэн байна.
Харин БНСУ-ын хувьд Ням гарагт /2020.03.01/ халдварын 210 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тоог 3,736 болгосон бол нас барсан өвчтөний тоо 20 хүрчээ.
Түүнчлэн Ойрх Дорнодын тахлын голомт болоод байгаа Иран улсад халдварын тоо бараг 50 хувиар нэмэгдэж, 978 хүрсэн бол нас барсан өвчтөний тоог 54 хүрсэн байна.
Эх газрын Хятадад өнгөрсөн ням гарагт шинэ коронавирусний халдварын 202 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 42 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд даваа гарагт мэдээлжээ.
Эх сурвалж: apnews.com
|