Пап лам Францис Covid-19 халдвар авсан байж болзошгүй гэв
2020 оны 2 сарын 28
Ромын Пап лам Францис энэ сарын 26-ны өдөр Ватикан хотноо илтгэл тавьж, коронавирусийн аюулын эсрэг мөргөл үйлдэх үеэрээ ханиалгаж, бие нь чилээрхсэн байдалтай байгаа нь телевизийн шууд дамжуулалтын үеэр харагджээ.
Дараа нь Папын төлөөлөгч Ромын Пап Францисын биеийн байдал тааруу байгаа тул бүх уулзалт, арга хэмжээг цуцалж байгаа мэдэгджээ.
Тэрбээр илтгэлийн өмнө болон дараа амны хаалтгүйгээр сүсэгтэн олонтой биечлэн уулзаж, тэдэнтэй гар барин, хүүхдүүдийг үнсч байсан аж. Тиймээс зарим эх сурвалжууд католик шашны тэргүүнийг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх таамгыг дэвшүүлэн мэдээлж байна.
Одоогоор Ромын Пап Францисын зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: express.co.uk
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?




2


1



1
614221
4 эможи
Зочин
2020-02-29 03:49
Зочин
2020-02-28 16:53
тэнэг амьтан
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс