Ираны дэд ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

2020 оны 2 сарын 28

Arslan.mn

Иран улсын гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Масуме Эбтекар коронавирусний халдвар авчээ.

Тодруулбал, Этбекар лхагва гарагт коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь пүрэв гаргийн өглөө гарч, тэрбээр өөрийгөө гэртээ тусгаарлахаар шийдсэн байна.

Түүнээс гадна, парламентын гишүүн Махмуд Садеки, Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи нар коронавирусний халдвар авснаа мягмар гарагт мэдэгдээд байна.  

Мөн улсаа төлөөлөн Ватикан, Египетэд сууж байсан Элчин сайд Хади Хосроушахи коронавирусээр үүсгэгддэг өвчний улмаас  пүрэв гаргийн өглөө нас баржээ.

Одоогийн байдлаар тус улсад 245 хүн халдвар авч, 26 хүн нас барсан байна байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614184
2 эможи

keyboard_arrow_up