БНСУ-д “COVID-19”-ын халдвар авсан хүний тоо 556 болжээ

2020 оны 2 сарын 23

Arslan.mn

 БНСУ-д нэг өдрийн дотор шинэ төрлийн коронавирусний халдварын 123 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 556 болж нэмэгджээ.

Дэгү хотод 93 шинэ тохиолдол, Кёнсан-Пукто мужид 20, үлдсэн нь тус улсын янз бүрийн бүс нутагт бүртгэгдсэн байна. Халдвар авсан дөрвөн хүн нас барж, 18 өвчтөн эмнэлгээс гарсан бол 6039 хүний шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Бямба гарагт нас барсан гурав дахь тохиолдол нь 41 настай, БНСУ-ын иргэн байсан байна. Дөрөв дэх тохиолдол ням гарагт бүртгэгдсэн бөгөөд 57 настай эрэгтэй нас баржээ. Уг эрэгтэй Чондо хотын Тэнам дүүргийн эмнэлэгт халдвар авсан байна. Тус эмнэлэгт коронавирусний халдварын 114 тохиолдол бүртгэгдсэний ес нь эмнэлгийн ажилтнууд юм. Вирус тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс уг байгууламжийг хорио цээрийн дэглэмд оруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
614059
1 эможи

keyboard_arrow_up