COVID-19: БНСУ-д халдварын 142 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварласан хүний тоо 346 болжээ

2020 оны 2 сарын 22

Arslan.mn

БНСУ-д бямба гарагт “COVID-2019” коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 346 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /KCDC/ мэдээллээ.

Ердөө гурав хоногийн өмнө БНСУ-д халдвар авсан нийт хүний тоо 50 байсан байна.

KCDC-ийн мэдээлснээр, шинэ тохиолдлуудын 103 нь Кёнсон-Пукто мужид, 28 нь Дэгү хотод, үлдсэн 11 нь тус улсын янз бүрийн бүс нутагт илэрчээ.

Халдварын нийт тохиолдлын 92  нь Дэгү хотоос холгүй орших Чондо хотын Тэнам дүүргийн эмнэлэгт бүртгэгдсэн байна. Үүнээс гадна, халдвар авсан өвчтөнүүдийн 38 нь Дэгү хотын “Шинчожи” сүмд халдварласан байна. 

Эх сурвалж: koreaherald.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
614042
3 эможи

keyboard_arrow_up