COVID-19: Италид халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 2 сарын 22

Arslan.mn

Италид шинэ төрлийн “COVID-19” коронавирусний халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ.  

Венето мужийн Падуа хотын эмнэлэгт хүргэгдсэн 78 настай эрэгтэй нас барсан байна.

Тэрбээр хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд түүнтэй хамт 67 настай эхнэр нь өндөр халуунтай эмнэлэгт иржээ. Тэд коронавирусний халдвар авсан эсэх нь эргэлзээтэй байсан, гэвч шинжилгээний хариу гарч онош батлагдсан гэж Венето мужийн захирагч Лука Зайя мэдэгдсэн байна. Энэ талаар  Италийн хэвлэлүүдэд баасан гаргийн орой мэдээлжээ.

Энэ нь Европт коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хоёр дахь тохиолдол юм. 

Эх сурвалж: scmp.com/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614039
0 эможи

COVID-19

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up