COVID-19: Халдварласан хүний тоо 77,000 давж, 2,360 хүн нас баржээ
2020.02.21-ны байдлаар
Халдвар авсан хүний тоо: 77,813
Нас барсан хүний тоо: 2,360
Эдгэсэн хүний тоо: 20,949
Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд 77,813, нас барсан хүний тоо 2,360 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 20,949 гэж мэдээлжээ.
"Хятадад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2345 болжээ"
БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 76 мянга давж, 2345 хүн нас барсан бол 20659 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлэв.
Хятадад нэг хоногийн дотор коронавирусний халдварын 397 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2393 хүн эмнэлгээс гарсан байна. Харин нас барсан 109 тохиолдол бүртгэгджээ.
Одоогийн байдлаар сэжигтэй 1361 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвчтөнүүдтэй ойрын хавьталтай байсан 113 500 хүн эмнэлгийн хяналтад байна.
Халдварын голомт болох Хубэй мужид нэг хоногийн дотор 366 шинэ тохиолдол /Ухань хотод 314/ бүртгэгдэж, 1767 хүн /Уханьд 992/ эмнэлгээс гарсан бол 106 хүн /Уханьд 90/ нас баржээ.
Тус мужид тархалт эхэлснээс хойш нийт 63 454 хүн халдвар авч, 47 647 хүн өвчилснөөс 10 892 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: worldometers.info/coronavirus
|