COVID-19: Японд хоёр сурагч коронавирусээр халдварлажээ

2020 оны 2 сарын 22

Arslan.mn

Японы хойд нутгийн Хоккайдо мужид коронавирусний халдварын гурван шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь хүүхдүүд байжээ. 

Мужийн эрх баригчдын мэдээлж буйгаар Нака-Фурано тосгоны бага сургуульд сурдаг эгч дүү хоёр халдвар авчээ. Уг тосгон нь Азийн жуулчид олноороо очдог уулын цанын баазын хажууд оршдог байна. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тэд эдгэрч байгаа ажээ.

Одоогийн байдлаар Японд коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 730 давсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
614032
1 эможи

keyboard_arrow_up