COVID-19: БНСУ-д өнөөдөр халдварын 100 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварласан хүний тоо 204 болжээ
2020 оны 2 сарын 21
БНСУ-д баасан гарагт шинэ төрлийн коронавирусний халдварын 100 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 204 болсон талаар тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Шинээр халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь зүүн өмнөд нутгийн Тэгү хотод сүмийн арга хэмжээнд оролцсон байжээ.
Мягмар гарагт коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан 61 настай эмэгтэй БНСУ-д вирусний халдвар авсан 31 дэх өвчтөн болсон юм.
31 дэх өвчтөн энэ сарын 9, 16-нд Тэгү хотын сүмд мөргөл үйлдсэн бөгөөд өнөөдөр бүртгэгдсэн коронавирусний халдварын 100 тохиолдлын 85 нь дээр дурдсан сүмд очсон хүмүүс байгаа ажээ.
Эх сурвалж: cnn.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
8
2
614030
11 эможи
Зочин
2020-02-21 19:43
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс