COVID-19: БНСУ хоёр хотыг онцгой анхаарлын бүсээр зарлажээ
2020 оны 2 сарын 21
БНСУ-ын эрх баригчид коронавирус өвчин дэгдээд буйтай холбоотойгоор Тэгу болон Чондо хотыг онцгой анхаарлын бүсээр зарласан тухай тус улсын Ерөнхий сайд Чон Се Гюн мэдэгдсэн байна.
Уг мэдэгдэлд “Коронавирусээр халдварласан тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа нь ажиглагдаж буй газрууд болох Тэгу болон Чондо хотыг онцгой анхаарлын бүсээр зарлаж, онцгой арга хэмжээ авч байна. Засгийн газар вирусний тархалтыг зогсооход бүхий л нөөц боломжоо ашиглан, хүчин чармайлтаа нэгтгэх болно” хэмээжээ.
Шинэ төрлийн коронавирусээр халдварласан тохиолдлын тоо БНСУ-д баасан гарагт 104-156 болж нэмэгдсэн аж.
Эх сурвалж: independent.co.uk
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614014
0 эможи
Зочин
2020-02-21 19:41
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс