БНСУ-д COVID-19 халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ
БНСУ-д шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол пүрэв гарагт бүртгэгджээ.
Мөн өчигдөрийн байдлаар уг вирусээр халдварласан 53 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 104 хүрсэн байна.
Солонгосын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж буйгаар "Умард Кёнсан мужийн Чёндо хотын эмнэлэгт 20 гаруй жил хэвтэрт байсан 63 настай эрэгтэй уушгины хатгалгааны улмаас лхагва гарагт нас барсан" гэжээ.
Харин шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь зүүн өмнөд нутгийн Тэгү хотод бүртгэгдсэн бөгөөд уг хот нь Умард Кёнсан мужтай зэргэлдээ оршдог юм.
БНСУ-д энэ долоо хоногт коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдсэн бөгөөд вирусээр халдварласан тохиолдлууд орон нутагт олноор бүртгэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна.
БНСУ-д пүрэв гарагийн байдлаар вирусний халдвар авсан байх магадлалтай хэмээн үзэж, хөл хорионд оруулсан хүний тоо 1860 хүрсэн бөгөөд уг тоон үзүүлэлт лхагва гарагт 1633 байжээ.
Эх сурвалж: washingtonpost.com
|