COVID-19: Хубэй мужид халдварласны улмаас нас барсан хүний тоо 2000 давжээ
2020.02.19-ны байдлаар
"Халдварласан хүний тоо 75,600 давж, 2,124 хүн нас баржээ"
Халдвар авсан хүний тоо: 75,682
Нас барсан хүний тоо: 2,124
Эдгэсэн хүний тоо: 16,342
Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд 75,682 , нас барсан хүний тоо 2,124 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 16,342 гэж мэдээлжээ.
БНХАУ-ын Хубэй мужид коронавирусээр 62031 хүн халдварлаж, коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2029 болж нэмэгдсэн бол 10337 хүн эдгэрчээ.
Тус мужид шинээр халдварласан 349 тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 108-аар нэмэгдсэн байна. Эмнэлэгт 43000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 9 мянга гаруй хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.
Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: worldometers.info/coronavirus
|