Хятадууд коронавирусийг цусаар оношлох оношлуур бүтээжээ
2020 оны 2 сарын 16
БНХАУ-ын Амьсгалын замын өвчин судлалын лабораторид коронавирусийг цусны шинжилгээгээр тогтоох оношлуур бүтээжээ.
Энэхүү шинэ оношлуур нь ердөө 15 минутын дотор тухайн хүнийг коронавирустэй эсэхийг оношлох юм.
Оношлуур нь тухайн өвчтөний цусны дээжээс эсрэг биетийг илрүүлж чаддаг бөгөөд өвчтөний цусны сийвэнг 500-1000 удаа шингэлсэн ч оношийг тодорхойлж чадна гэдгийг зохион бүтээсэн эрдэмтэд хэлж байлаа.
Зохион бүтээсэн оношлуурыг Хубэй болон Гуаньжоу мужийн эмнэлгүүдэд хэрэглэж туршиж үзэх аж. Хэрэв туршилт амжилттай болсон тохиолдолд ДЭМБ-тай хамтран гаднын улс орнуудад тараах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
613789
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс