Оношилгооны шалгуурыг өөрчилсний дараа шинээр өвдсөн хүмүүсийн тоо хоногт 14000-аар нэмэгджээ
Шинэ коронавирусийн голомт болох Хятадын Хубэй мужид халдварын тохиолдол нэг хоногийн дотор 14 мянгаар нэмэгджээ.
Тодруулбал, Хятадын Хубэй мужийн эрүүлийг хамгаалах газар өнөөдрөөс эхлэн шинээр халдвар авсан иргэдийн тоог бүртгэх аргаа өөрчилжээ. Ингэснээр сүүлийн 24 цагийн хугацаанд тус мужид шинээр халдвар авсан хүний тоо өмнөх өдрөөсөө бараг 10 дахин нэмэгдэж, 14,840 болсон байна. Энэ нь өчигдрийнхтэй харьцуулахад 10 дахин өндөр үзүүлэлт юм.
Харин нас баралтын хувьд өмнөх өдрөөс хоёр дахин их буюу 242-оор нэмэгдсэн байна.
Ингэснээр Хубэй мужийн нийт халдварын тохиолдол өнөөдрийн байдлаар 48,206, нийт нас барсан хүний тоо 1,310 болж байна.
Өмнө нь зөвхөн оношлуурын тусламжтай илэрсэн тохиолдлуудыг бүртгэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн эмнэлзүйн оношоор илэрсэн тохиолдлуудыг нэмж тоолдог болсон тухай Хубэй мужийн эрх баригчид тайлбарласан байна.
Эх сурвалж: washingtonpost.com
|