КОРОНАВИРУС: Ухань хотын эмнэлгийн 500 орчим ажилтан халдвар авчээ
Хубэй мужийн Ухань хотын эмнэлгүүдэд нэгдүгээр сарын байдлаар нийт 500 орчим эмнэлгийн ажилтан халдвар авсан авсан гэдгийг SCMP агентлаг мэдээллээ.
Тиймээс зарим эмнэлгүүдийг богино орон тоогоор ажиллуулж байгаа аж.
Хятадын засгийн газар зөвхөн эмч эсвэл сувилагч дангаараа коронавирусээс өвчилсөн тохиолдлыг л мэдээлж байгаа бөгөөд харин тоо баримтыг олон нийтэд дэлгэхгүй байгаа аж. SCMP-т мэдээлэл өгсөн хэд хэдэн эмнэлгийн ажилтнууд тоо баримт ил гаргахгүй байхыг эрх баригчид тушаасан хэмээн ярьжээ.
Ямартай ч 500 эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан бөгөөд дахин 600 ажилтныг сэжиглэж байгаа гэсэн тоо баримт байна.
Энэ мэдээллийг Ухань хотын төв эмнэлэгт ажилладаг нэрээ нууцалсан хүн өгсөн гэнэ. Тэрбээр эмч нар хамт ажилладаг хүмүүсээ халдвар авахыг хараад маш их сэтгэлээр унадаг гэжээ.
Эх сурвалж: scmp.com
|