ДЭМБ шинэ төрлийн коронавирусний халдварыг “COVID-19“ гэж нэрлэжээ
2020 оны 2 сарын 12
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдварыг "COVID-19" гэж нэрлэхээр болжээ.
Уг нэршилд "corona, virus, disease" хэмээх үгийн эхний үсгүүдийг ашигласан бөгөөд 19 хэмээх тоо нь уг халдвар дэгдсэн оныг төлөөлж байгаа аж.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем хэлэхдээ "Бид газар зүйн байршил, амьтан, хувь хүн, хэсэг бүлэг хүмүүст хамааралгүй нэр олох шаардлагатай байсан бөгөөд халдварын нэршлийг тодорхойлох нь буруу нэр /Уханий вирус г.м/ ашиглагдахаас сэргийлнэ" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: bbc.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613631
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс