В.Путин, Ши Жиньпинтэй гурван удаа уулзахаар төлөвлөжээ
БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ онд олон улсын олон үйл ажиллагааны үеэр уулзахаас гадна гурван удаа ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөж байна гэж Бээжинд суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов мэдээлжээ. Тэрээр “БНХАУ-д үүсээд байгаа халдварт өвчний нөхцөл байдал хэвийн байдалдаа орно. Мөн тавдугаар сард Москвад фашист Германыг ялсаны 75 жилийн ойн үеэр талуудын гол ажиллагаа ерөнхийлөгч Ши Жиньпин оролцсоноор эхэлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнээс гадна дээд түвшний гурван уулзалтыг хийнэ. Тодруулбал, хоёрыг нь ОХУ-д, нэгийг нь БНХАУ-д хийнэ. Эхний уулзалт тавдугаар сарын 9-нд Ялалтын баяраар, дараагийнх нь долдугаар сарын сүүлээр ерөнхийлөгч Ши Жиньпинийг оролцоно гэж найдаж байгаа Санкт-Петрбург хотод болох Шанхайн хамтын ажиллагааны чуулганы үеэр болно гэж Андрей Денисов Дипломат албаны өдрөөр ОХУ-ын олон хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Андрей Денисов энэ жилийн хоёрдугаар хагаст ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгааг сануулсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.2.11 МЯГМАР № 29 (6254)