КОРОНАВИРУС: Халдварын улмаас нас барсан хүний тоо 900 давжээ

2020 оны 2 сарын 10

Arslan.mn

2020.02.09-ний байдлаар:

Халдвар авсан хүний тоо: 40,553
Нас барсан хүний тоо: 910
Эдгэсэн хүний тоо: 3,324

Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас ням гарагт 97 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 910 хүрчээ. 

Мөн тухайн өдөрт коронавирусээр халдварласан 3281 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо 40553 хүрчээ.

Ням гарагт нас барсан хүмүүсийн 91 нь Хубэй мужид бүртгэгджээ. Мөн 632 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна.

Шинэ төрлийн коронавирусний улмаас нас барсан хүний тоо 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог хэдийн давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас баржээ. 

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
613531
3 эможи

keyboard_arrow_up