Коронавирусний улмаас нас барсан хүний тоо 724 хүрчээ
2020 оны 2 сарын 08
2020.02.08-ны байдлаар
Халдвар авсан хүний тоо: 34,956
Нас барсан хүний тоо: 724
Эдгэсэн хүний тоо: 2,355
Хятад улсад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас нас барсан хүний тоо өнөөдрийн байдлаар 724 хүрчээ.
Үндэсний Эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, баасан гарагт коронавирусний халдварын 3399 шинэ тохиолдол бүртгэгдэж, 86 хүн нас баржээ. Ингэснээр Хятадад уушгины хатгалгаа туссан хүний тоо 34956 хүрсэн байна.
Баасан гарагийн оройн байдлаар нас барсан хүмүүсийн
- 81 нь Хубэй мужид,
- 2 нь Хэйлунжянд
- Бээжин, Хэнань, Ганьсуд тус тус 1 хүн нас баржээ.
Мөн тухайн өдөрт 510 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан нийт хүний тоо 2050 хүрчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613514
0 эможи
Зочин
2020-02-08 22:48
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс