ЕВРОПЫН ХОЛБОО: iPhone болон андройд утсыг ижил цэнэглэгчтэй байхаар хуульчилжээ
2020 оны 2 сарын 05
Европын Холбоо iPhone болон андройд утсыг нэг цэнэглэгч хошуутай байлгах хуулийн төслийг баталжээ.
Европарламентын гишүүдийн дийлэнх нь уг хуулийг дэмжсэн бөгөөд цэнэглэгч хошуу нь таардаггүйгээс болж хүмүүс электрон хэрэгсэл авах бүртээ шинээр цэнэглэгч авах шаардлагатай болдог. Энэ нь электрон хог хаягдлыг маш ихээр нэмэгдүүлдэг гэж тэд үзсэн байна.
Харин Apple компани “Европын Холбоо инновацийг дэмжихээс илүүтэй муутгах шийдвэр гаргаж байна. Үүний оронд хэрэглэгчдэд шинэ технологи авчрахыг дэмжих хууль гаргах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613397
0 эможи
Зочин
2020-02-05 17:39
Зочин
2020-02-05 16:26
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс