БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 18 хүрчээ

2020 оны 2 сарын 05

Arslan.mn

БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаа өвчний тохиолдлын тоо 2-оор нэмэгдэж, 18 хүрсэн талаар тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс лхагва гарагт мэдээлжээ.

17 дахь өвчтөн Сингапурт ажлын шугамаар очсон БНСУ-ын 38 настай иргэн бөгөөд тэрбээр Сингапурт байхдаа коронавирусний халдвартай Малайзын иргэнтэй харилцсан байна. 18 дахь өвчтөн БНСУ-ын 21 настай иргэн бөгөөд хөл хорионд байгаа 16 дахь өвчтөний охин юм.  

БНСУ-ын Олон нийтийн эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, коронавирусний шинжилгээ авахаар 129 хүнийг хөл хорионд оруулсны зэрэгцээ халдвар авсан хүмүүстэй ойр байсан 1318 хүнийг эмнэлгийн хяналтад байлгаж байгаа ажээ.

Хятадад лхагва гарагийн өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 24324 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 490 хүрсэн байна.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
1
613396
5 эможи

Зочин
2020-02-05 17:39
Зочин
2020-02-05 15:43
keyboard_arrow_up