Дэлхийг шуугиулсан Женнифер Лопез, Шакира нарын үзүүлбэрээс алдаж болохгүй МӨЧҮҮД
Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl-2020” тэмцээний завсарлагын шоунд дуучин Шакира болон Женнифер Лопес нар уран бүтээлээ толилууллаа.
Тоглолтын завсарлагаар Женнифер Лопес, Шакира хоёр үзэгчдийг байлдан дагууллаа. Эхлээд тайзан дээр гарч ирсэн Шакира She Wolf, Empire, Whenever, Wherever гэсэн хит дуугаа толилуулж, Hips Don't Lie-гээр дуусгасны дараа Жей Ло гарч ирсэн.
Жей Ло Jenny From the Block, Ain't It Funny, Waiting for Tonigh,Mi Gente, On the Floor, Let's Get Loud зэрэг дуугаа дуулж байхад нь түүний 11 настай охин Эмма гарч ирэн, хамт дуулсан нь бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа. Дараа нь Шакира дахин гарч ирж, алдарт Waka Waka-гаа дуулсан.
50 настай Женнифер Лопез, 43 настай Шакира нарын үзүүлбэр. Үзэгчид тэдний насыг сонсоод үнэндээ итгэхгүй байгаа аж. Энэ их эрч хүч тэдний хаанаас гарч ирээд байна аа!?