АНУ: БНХАУ-д зорчсон гадаад иргэдийг ХИЛ НЭВТРҮҮЛЭХГҮЙ
2020 оны 2 сарын 04
АНУ-ын Засгийн газраас энэ сарын 2-ноос хойш БНХАУ-д зорчсон гадаад иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.
Энэхүү шийдвэр нь
- АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд,
- 21 нас хүрээгүй АНУ-ын иргэн болон АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж буй иргэний 21 нас хүрээгүй, гэр бүл болоогүй төрсөн ах эгч буюу дүү нар,
- АНУ-д A-1, A-2, C-2, C-3 ангиллын визээр зорчих болон дамжин өнгөрөх төрийн албан хаагч, тэдгээрийн гэр бүл,
- АНУ-ын иргэний төрсөн болон өргөмөл хүүхэд,
- АНУ-ын иргэний асран хамгаалалтад байдаг хүүхэд,
- АНУ-д IR-4 болон IH-5 визийн ангилалаар зорчих иргэдэд үйлчлэхгүй аж.
Эх сурвалж: cnn.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
613308
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс