Apple ажилтнуудаа БНХАУ-д зорчихыг хоригложээ

2020 оны 1 сарын 30

Arslan.mn

Шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдсэнтэй холбоотойгоор “Apple” компани ажилтнуудынхаа БНХАУ-д хийх бизнесийн аяллуудыг хязгаарлажээ. Энэ тухай “Apple” компанийн тэргүүн Тим Кук мэдэгдсэн байна.

“Ажилтнуудынхаа Хятад руу хийх аяллыг бид хязгаарласан. Бид одоогоор Ухань хотод байрлаж буй ажилтнуудаа эмийн бүтээгдэхүүн бусад шаардлагатай зүйлсээр хангаж байгаа” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Түүнчлэн түүний ярьж байгаагаар, БНХАУ дахь “Apple” компанийн нэг салбар 2 дугаар сарын 10 хүртэл үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа аж. “Apple” компанийн зарим түнш энэ жишгийг даган, жижиглэн худалдааны дэлгүүрүүдээ түр хугацаагаар хаасан байна.

Эх сурвалж: polit.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613129
0 эможи

Зочин
2020-01-30 13:39
keyboard_arrow_up