АНУ-ын 240 иргэнээ, Япон улс 206 иргэнээ Уханиас татлаа

2020 оны 1 сарын 29

Arslan.mn

Уханиас дэгдсэн вирус Азид төдийгүй Австрали, Европ, Америкт ч хүрээд байгаа юм. Одоогоор тархалтыг зогсоосон мэдээлэл ирээгүй байна. Сүүлд шинээр Арабын Нэгдсэн Эмират улсад шинэ төрлийн “коронавирус”-ийн анхны тохиолдол бүртгэгдлээ. 

Эхний ээлжид АНУ болон Япон улс иргэдээ Ухань хотоос татаж эхэлжээ. Японы 206 иргэнийг тээвэрлэсэн нисэх онгоц Токиогийн “Haneda” нисэх онгоцны буудалд буусан байна. Тэдний дөрөв нь эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.

Харин АНУ-ын 240 иргэнийг тээвэрлэсэн нисэх онгоц мөн Уханиас хөөржээ. Тэднийг иргэний нисэх онгоцны буудал биш Калифорни дахь цэргийн баазад хүргэж байгаа юм байна.

Үүнээс гадна Австрали, Шинэ Зеланд зэрэг улс мөн иргэдээ татахаар ажиллаж байна. Шинэ вирусийн тохиолдол бүртгэгдээгүй ч Папуа Шинэ Гвиней улс БНХАУ-аас очиж буй бүх зорчигчийг хилээр нэвтрүүлэхийг хоригложээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613120
1 эможи

Зочин
2020-01-29 23:04
Зочин
2020-01-29 19:07
keyboard_arrow_up