КОРОНАВИРУС: АНЭУ-д халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

2020 оны 1 сарын 29

Arslan.mn

Арабын Нэгдсэн Эмират улсад “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгаагаар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.

АНЭУ-ын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яамны мэдэгдсэнээр, энэ өвчнөөр халдварласан хүний биеийн байдал тогтвортой байгаа аж.

11 сая гаруй хүн ам оршин суудаг Ухань хотод коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдэж эхэлсэн тухай БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. БНХАУ-д 6000 орчим хүн энэ өвчнөөр халдварлаж, 130 гаруй хүн нас барсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613117
0 эможи

Зочин
2020-01-29 23:05
Зочин
2020-01-29 17:03
keyboard_arrow_up