Италийн Режо Эмилия хотын талбайг Коби Брайантын нэрээр нэрлэнэ

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

АНУ-ын сагсан бөмбөгийн домогт тоглогч Коби Брайант, 13 настай охин Жианнагийн хамт нисдэг тэрэгний ослоор амиа алдсан тухай мэдээлэл өчигдөр дэлхийг гунигт автуулсан билээ.

Тэгвэл  Италийн Режо Эмилия хотын талбайг Коби Брайантын нэрээр нэрлэхээр болжээ.

Энэ тухай тус хотын дарга Лука Векки “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  

“Тэр бидний нэг байсан. Энд тэрбээр сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Тэрбээр үүрд мөнх энэ хотын нэгээхэн хэсэг болж үлдсэн. Учир нь энэ газрыг Коби хоёр дахь гэр гэж үздэг байсан. Амгалан нойрсдоо Коби, Режо Эмилия чамайг мартахгүй” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
613057
2 эможи

Зочин
2020-01-28 22:06
Зочин
2020-01-28 13:44
keyboard_arrow_up