КОРОНАВИРУС: Германд халдварын анхны тохиолдол бүртгэгджээ
2020 оны 1 сарын 28
Германд шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиолдол даваа гарагийн орой бүртгэгджээ. Энэ талаар тус улсын Бавариа мужийн эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээлжээ.
“Мюнхен хотоос баруун өмнөд зүгт 30 гаруй километр зайд оршдог Старнберг хотын оршин суугч коронавирусээр халдварласан” магадгүй аж.
Бавариа мужийн Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын газрын мэдээлснээр, өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд эмнэлгийн хяналтад оруулан тусгаарлаад байгаа ажээ. Мөн түүнтэй ойр байсан хүмүүсийг тогтоосон байна.
Герман тэргүүтэй олон улс орны Засгийн газар коронавирусний халдварын тархалтын голомтоос иргэдээ эх орондоо эргүүлэн авчрах чиглэлд ажиллаж байна.
Эх сурвалж: dw.com
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









613042
0 эможи
Зочин
2020-01-28 13:32

ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс