Памела Андерсон нууцаар хуримаа хийжээ
52 настай жүжигчин Памела Андерсон Бэтмэн, “Од төрсөн нь” киноны продюссер 72 настай Жон Петерстэй хуримаа хийсэн байна. Тэд 30 жилийн өмнө “Playboy”-ын харшид болсон баярын үеэр тааралдсан аж. Тэр үед жүжигчнээр ажиллаж эхлээд байсан Памела Андерсонд Петерс тусалж хөлсөөр жүжиглэх хичээл заадаг байсан гэнэ. Жон Петерс саяхан өгсөн ярилцлагадаа жүжигчинд үргэлж хайртай байснаа зөвшөөрсөн байна. Тэрээр “Би 19 настай байсан. Гэхдээ бид одоо цуг амьдарч байна. Мөн Памелаг том од болно гэж мэдэж байсан. Сайхан бүсгүйчүүд бүх оронд байгаа. Сонгож ч болно. Гэхдээ 35 жилийн турш зөвхөн Памелаг хайрласан. Энэ нь надад урам өгдөг. Түүнийг би хамгаалахаас гадна түүнтэй зохих ёсоор нь харьцдаг” гэв. Памела бол их ухаантай, авьяастай бүсгүй гэж ярьсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.1.28 МЯГМАР № 18 (6243)