Залуу хосын хуримын сенсацийг хэн дэгдээсэн бэ?
Солонгосын алдартай, мөн хамгийн үнэтэй жүжигчдийг ирэх онд хуримаа хийнэ гэсэн мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ. Жүжигчин, модель Ким Ү Бин-ийг “Боловсон эрчүүд” “Өв залгамжлагчид” киногоор үзэгчид илүү таних бол харин Шин Мин А-г “Миний найз охин 9 сүүлт үнэг” киноны гол дүрээр нь илүү мэднэ.
Залуу хосууд 2015 оноос хойш үерхэж байгаа бөгөөд хоорондоо хамгийн тохиромжтой хосоор нэрлэгдээд байгаа юм. Хоёр жилийн өмнө хамрын хөндийн хорт хавдраар өвчлөөд байсан Ким Ү Бин өвчнөө ялан дийлж уран бүтээлдээ эргэн ирснээ зарлаж шүтэн бишрэгчдээ баярлуулж байсан бол энэ удаад хуримын мэдээгээр дахин гэнэтийн бэлэг барьжээ. Гэвч энэ мэдээг TVN-ийн “Free 19” нэртэй шоугаар нэгэн зөн билэгч хоёр хосууд энэ жил, эсвэл ирэх жил хуримаа хийж олон хүүхдүүдтэй болно гэж зөгнөснөөр энэ сенсаци тархсан бөгөөд одоо хүртэл харьяалагддаг продакшн болон хосууд албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Эх сурвалж: shuurhai.mn
|