Египетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ

2020 оны 1 сарын 25

Манай эрний өмнөх 1099-1069 оны хооронд 11 дүгээр Рамсес фараоны улс төрийн тогтворгүй хаанчлалын үед амьдарч байсан Несямун шашны зүтгэлтний занданшуулсан шарил Английн Лийдс хотын музейд хадгалагдаж иржээ. Түүний 3,000 жилийн настай занданшуулсан шарилаас 3D хэвлэгч ашиглан хөвчийг нь хиймлээр хувилж, дуу хоолойг нь сэргээсэн байна. Энэ бол анх удаа занданшуулсан шарилын дуу хоолойг сэргээсэн шинжлэх ухааны нээлт ажээ.

Эрдэмтэд Несямуны хоолойны хөвчийг дуурайлган 3D хэвлэгчээр дууны хайрцаг хэвлэж, хиймэл залгиураар эгшиг авиа гаргасан байна. Энэ нь шашны зүтгэлтэн 3,000 жилийн өмнө байхдаа ярьж, дуулж, гаргаж байсан дуу хоолойны өнгөтэй ижил гэсэн үг юм. Анх удаа нас барсан хүний дуу хоолойг амжилттай сэргээсэн бол судалгааг үргэлжлүүлснээр Несямуны дуу хоолойгоор бүтэн өгүүлбэр бүтээх боломжтой гэдгийг судлаачид хэлжээ.

Шинжлэх ухааны мэдээ сэтгүүлд хэвлэснээр уг судалгааны ажлыг Лондоны их сургууль, Йоркийн их сургууль болон Лийдс музейн эрдэмтэд хамтран гүйцэтгэжээ.

Несямун нь өнөөгийн Луксор хот байрлаж буй эртний Тэбэс дэх Амун сүмийн шашны зүтгэлтэн байсан юм. Тэрээр одоогоор ариусч гэгээрсэн лам нарын зэрэгтэй байсан ба сүмд  хөшөө дурсгалаа бариулах эрхтэй байжээ. Шүд муутай байсан бөгөөд нас барах үедээ 50 орчим настай байсан гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: livetv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
612970
4 эможи

Зочин
2020-01-25 18:57
333
2020-01-25 15:26
хүн төрлөхтөн үхсэн хүний дуу хоолой сонсхоор болтлоо хөгжил гэж бна бид харин эсэргээрээ амьд гишүүдийн дуу хоолойг сонгуулийн жил сонсох юмдаа.муми нарт сонгууль явуул тэд дугарч амлаж эхэлнэ.
Зочин
2020-01-25 14:12
keyboard_arrow_up