БНСУ-д коронавирусний халдварын хоёр дахь тохиолдол илэрчээ
Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний хоёр дахь тохиолдол БНСУ-д бүртгэгджээ. Энэ тухай Үндэсний өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.
БНХАУ-аас Сөүл хотын Кимпо нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн 55 настай БНСУ-ын иргэн коронавирусний халдвардэгдэж эхэлсэн Ухань хотод зорчжээ. Одоогоор өвчтөнийг тусгаарлан, эмчилгээ хийж байна.
БНСУ-д энэ өвчний анхны тохиолдол илэрсэн нь өнгөрсөн даваа гарагт баттай болсон юм. Тухайн үед Ухань хотод зорчсоны дараа Инчоны нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн БНХАУ-ын иргэнийг коронавирусээр халдварласан болохыг илрүүлсэн юм.
“2019-nCoV” шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчнөөр халдварласан тохиолдол БНХАУ-д 849 болтлоо нэмэгдээд байгаа юм. Халдварын улмаас 26 хүн нас баржээ.
Эх сурвалж: isee.mn
|