ДЭМБ: Коронавирус өвчинтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлахад эрт байна

2020 оны 1 сарын 24

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид /ДЭМБ/ “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа өвчин БНХАУ-д  дэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлах нь эрт байна гэж үзжээ.

Энэ тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Аддан Гебрейесус Женев хотод хоёр өдөр үргэлжилсэн яаралтай хуралдааны дараа мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын Онцгой байдлын хорооноос  Хятад улсад коронавирус тархах эрсдэлийг бууруулахад авж буй арга хэмжээнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, тус улсад шинэ тохиолдлуудыг илрүүлэхэд нэмэлт хүчин чармайлт гаргах, тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллах, өвчний бүх тохиолдлын талаар мэдээлэл өгөх, нисэх онгоцны буудлуудад үзлэгт хамруулах ажлыг үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна.

Уг өвчнийг үүсгэгч нь “2019-nCoV” төрлийн коронавирус болохыг шинжээчид урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсын янз бүрийн мужуудад шинэ вирусийн хадвар авсан хүний тоо 600 давж, 18 хүн нас баржээ.

Эх сурвалж: cnn.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
612932
2 эможи

Зочин
2020-01-24 13:46
Зочин
2020-01-24 11:50
keyboard_arrow_up