Хонконгоос Ухань руу зорчих тасалбарын худалдааг түр зогсоожээ
2020 оны 1 сарын 23
Хонконгийн төмөр замын оператор компани шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан Хятадын Хубэй мужийн Үхань хотод хүрдэг хурдны галт тэрэгний тасалбарын худалдааг түр зогсоожээ.
Тасалбарыг өмнө нь худалдаж авсан зорчигчид үнээр нь буцаах боломжтой аж.
Мөн Ухань руу хийдэг нислэгээ зогсоож байгаагаа Тайванийн агаарын тээврийн “China Airlines” компани мөн мэдэгджээ.
Одоогийн байдлаар Тайваньд шинэ вирусийн халдварын нэг тохиолдол бүртгэдсэн бол Хонконгт хоёр тохиолдол, Макаод мөн хоёр тохиолдол илэрсэн нь батлагджээ
Эх сурвалж: reuters.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
612915
0 эможи
Зочин
2020-01-24 00:20
Зочин
2020-01-23 17:38
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс