Коронавирусээр 17 хүн нас барж, Ухань хотод хөл хорио тогтоолоо

2020 оны 1 сарын 23

Arslan.mn

Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний 471 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барсан талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид лхагва гарагт мэдээлжээ.

Хубэй мужийн эрх баригчдын мэдээлснээр, вирусээр халдварласан хүмүүстэй ойр дотно харилцаатай байсан 2556 хүний биеийн байдлыг ажигласнаас 863 хүнийг гэр лүү нь буцаажээ. Хубэй мужид лхагва гарагт вирусний халдварын 69 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 62 нь анх халдвар илэрсэн мужийн нийслэл Үхань хотод бүртгэгджээ.

Мөн уг вирусний халдварын тохиолдол Тайланд, Япон, БНСУ, АНУ-д бүртгэгдсэн бол Мексик, Австралид сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн байна. 

Arslan.mn

Уушгины хатгалгаа өвчний тархалтыг зогсоох зорилгоор Үхань хотын засаг захиргаа олон нийтийн газраар явах үедээ амны хаалт зүүхийг оршин суугчдаасаа хүсжээ. 

Үүний зэрэгцээ БНХАУ-ын Ухань хотоос дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирусээс үүдэж тус хотоос гарах чиглэлийн бүх нислэг, тээврийн хэрэгслийг зогсоолоо. Ийнхүү хөл хорио тогтоосон талаар Хятадын төв хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
22
ouch an post
7
confuse an post
4
angry an post
8
612887
51 эможи

Зочин
2020-01-24 13:41
Банк иргэдээ шууд буу тулгаж байгаад дээрэмддэггүйтэй адилхан тэр олон хүнийг цөөлөхийн тулд ямар шууд буудалтай нь бишдээ.
Zochin
2020-01-23 23:31
Neg delxij neg xyatad gedeg uls ygd xun amaa tsoolon gej! Ene bol negen torliin xyatad delxiid ooriigoo anxaaruulax gesen sedel . Manai mongolchuud unen xudal n medegdexguu ymr ix tuilshirdiim vee sonuuliin bux noo gd darj bn daa
zochin0724
2020-01-23 22:49
heden hvn vhvvlj baij vaktsin ni garj ireh boldoo etssiin etsest bodlogo shvvdee mongoloos min l hol baigaasai
Zochin
2020-01-23 17:25
Hyataduudaas uursduus ni bolj bnaa Nileen heden hun ungursunii daraa vaktsin ene bhgui yu buh hiilgeh shaardlagatai geel taraana Iim davhar davhar bodlogo yavaj bn Eruul mendiin biznes ni har tamhinii daraa ordog hamgiin ashigtai naimaa Manai mongol shig usad hetsuu yumaa
Зочин
2020-01-23 14:02
хөөрхий хятадууд дээр дандаа шинэ вирус туршиж бхын... хүн амаа цөөлөх төрийн бодлого уу. тэгээд яг стратегийн ач холбогдол багатай мужид шүү
Зочин
2020-01-23 13:15
Г
2020-01-23 12:18
Бүх муу муухай юм хар хятадаас эхлэх юм. Пязду
keyboard_arrow_up