В.Путины “ГЭНЭТИЙН ХӨЗӨР “ Михаил Мишустин гэж ХЭН БЭ?

2020 оны 1 сарын 17

Arslan.mn

ОХУ-ын Төрийн Дум Холбооны татварын албаны дарга Михаил Мишустинийг Засгийн газрын тэргүүнээр томилохыг батлав.

 383 депутат Мишустинийг дэмжиж, 41 гишүүн түдгэлзжээ.

Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Засгийн газрын даргыг томилох тухай" зарлигт гарын үсэг зурсныг Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. Тэр өдөртөө Путин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргад Ерөнхий сайд асан Дмитрий Медведевийг томилжээ.

В.Путины "гэнэтийн хөзөр" Михаил Мишустин гэж хэн бэ?

Гэр бүлтэй, гурван хүүтэй. Хоккей сонирхож, төгөлдөр хуур тоглох хоббитай гэнэ.

1966 оны гуравдугаар сарын 3-нд Москва хотноо төрсөн тэрээр 1989 онд Москвагийн суурь машин төхөөрөмжийн дээд сургуулийг “Системийн техник инженер" мэргэжлээр дүүргэсэн. Улмаар сургуульдаа аспирантурт 1992 оноос суралцжээ.

Мөн Плехановын  нэрэмжит Оросын эдийн засгийн академид “Орос дахь улсын татварын засаг захиргааны механизм” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Харин эдийн засгийн ухааны докторын зэргийг ОХУ-ын Засгийн газрын  дэргэдэх Ардын аж ахуйн академид “Оросын эд хөрөнгийн татварын стратегийн бүтцийг бүрдүүлэх нь” сэдвээр хамгаалсан байна.

ОХУ-ын Төрийн жинхэнэ зөвлөхийн I зэрэгтэй (2010). Хүндэт одон (2012), "Эх орны төлөө зүтгэсний төлөө" IV зэргийн одонгоор (2015) тус тус шагнагдсан аж.

Барууны дэвшилтэт мэдээллийн технологийг татах зорилготой, арилжааны бус олон улсын компьютерын клубт Михаил Мишустин 1992 оноос ажиллаж эхлэн 1995 он хүртэл тестийн лабораторийн захирал, 1995-1996 онуудад Ерөнхий захирал Левон Амдиляны орлогч, 1996-1998 онуудад Олон улсын компьютерын клубын захиргааны даргаар ажиллаж байв.

1998 онд ОХУ-ын татварын албаны дарга Борис Федоровын татвар төлөлтийн хяналт ба тооцооны мэдээлийн системийн асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж байгаад 1998 оны наймдугаар сарын 22-ноос Татварын албаны даргын орлогчоор ажиллав.

Улсын татварын албаны бааз дээр 1998 оны арванхоёрдугаар сарын 23-наас Татвар татах, цуглуулах яамыг байгуулжээ. 1999 оны гуравдугаар сараас 2004 оны гуравдугаар сар хүртэл  Мишустин энэ яамны орлогч сайдаар ажиллалаа. Харин 2004 оны гуравдугаар сарын 22-ноос 2006 оны  арванхоёрдугаар сарын 18 хүртэл Үл хөдлөх хөрөнгийн кадастрын холбооны агентлагийн тэргүүнээр ажилласан байна.

2006 оны  арванхоёрдугаар сарын 18-наас 2008 оны хоёрдугаар сарын 29 хүртэл Михаил Мишустин Эдийн засгийн онцгой бүсүүдийн захиргааг удирдав. 

2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас ОХУ-ын Татварын холбооны албаны удирдагчаар өнөөг хүртэл ажиллаж байна. Түүнийг дарга байх хооронд тус албанд инноваци, орчин үеийн технологи идэвхтэй нэвтэрч эхэлсэн юм. 2010 онд ХТА нь нэгдсэн төсөвт 7.7  их наяд рубль оруулсан бол 2018 онд тэр нь 2.76 дахин нэмэгджээ.

2013 оны аравдугаар сараас Михаил Мишустин ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн Татвар ба татвар тогтоох факультетын шинжлэх ухааны удирдагчаар давхар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
4
angry an post
1
612683
17 эможи

Зочин
2020-01-17 13:27
keyboard_arrow_up