Японы бага сургууль “ГЭРИЙН ДААЛГАВАРГҮЙ ӨДӨР”-тэй болно

2020 оны 1 сарын 16

Arslan.mn

Японы баруун өмнөд нутгийн нэгэн бага сургууль сард нэг удаа сурагчдадаа гэрийн даалгавар өгөхгүй байхаар болжээ. Хүүхдүүдэд гэр бүлийнхэнтэйгээ илүү цаг өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор уг шийдвэрийг гаргажээ.

“Uchinakahara” бага сургуулийн багш нар, сурагчдын эцэг эхчүүд ярилцаж, сар бүрийн гурав дахь долоо хоногийн ням гарагийг гэрийн даалгаваргүй өдөр болгожээ. Үүний дагуу багш нар уг долоо хоногийн баасан гарагт сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй байх ажээ.

Сурагчид сургууль дээрээ зав багатай байдаг тул хоббигоо хөгжүүлэх, гэр бүлийн гишүүдтэйгээ хамт байх зэрэгт илүү их цаг хугацаа зориулахад туслах хэрэгтэй хэмээн багш, эцэг эхчүүд үзсэн байна. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612659
2 эможи

Зочин
2020-01-16 23:58
Зочин
2020-01-16 14:56
keyboard_arrow_up