Владимир Путин парламентад илтгэл тавьсны дараа ОХУ-ын Засгийн газар огцорлоо

2020 оны 1 сарын 16

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгааг мэдэгдсэн байна.

Тус мэдэгдэлд “Холбооны улсын хуралд тавьсан илгээлтдээ Ерөнхийлөгч гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг эрс өөрчилсөн хэд хэдэн “суурь” өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг санал болгосон. Энэ нөхцөлд бид Засгийн газар гэдэг утгаараа улсынхаа Ерөнхийлөгчид саналаа хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх шийдвэрийг гаргах боломж олгох ёстой. Бид мөн Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь зөв гэж үзэж байна.” гэж  онцлон тэмдэглэжээ.

В.Путин хариуд нь Засгийн газрын гишүүдийн хийж хэрэгжүүлсэн бүхэнд нь талархаад, "хэдийгээр бүгд сайн болоогүй ч" үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна, тэрбээр  Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг Медведевт санал болгохоор төлөвлөж байгаагаа мэдээлжээ.

Эх сурвалж: ria.ru
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
612634
3 эможи

Зочин
2020-01-16 14:10
keyboard_arrow_up