Абэ Шинзо АНЭУ-ын угсаа залгамжлах хунтайжтай уулзжээ
Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, Арабын Нэгдсэн Эмират Улсын /АНЭУ/ угсаа залгамжлах хунтайж, Шейх Мухаммед бен Заид Аль Нахайян нар уулзсан байна. Тус уулзалтаар Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.
Ойрхи Дорнодын гурван оронд айлчилж буй Абэ Шинзо даваа гарагт АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотноо хүрэлцэн очжээ. Японы Ерөнхий сайд, АНЭУ-ын угсаа залгамжлах хунтайж нар нэг цаг орчим үргэлжилсэн уулзалтынхаа үеэр бүс нутагт хурцадмал байдал өсөн нэмэгдэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Япон улс руу АНЭУ-ын иргэд визгүй зорчих боломжийг бүрдүүлэх талаар мөн Абэ Шинзо мэдэгджээ. Хоёр орны Засгийн газар Абу-Дабигаас импортлох нефтийг нэмэгдүүлэх санамж бичгийг байгуулжээ.
Эх сурвалж: thenational.ae
|