Сар руу хамт аялах бүсгүй шалгаруулах уралдаан зарлажээ

2020 оны 1 сарын 13

Японы тэрбумтан Юсаку Маэзава өөртэй нь хамт Сар руу нисэх бүсгүй шалгаруулах уралдаан зарласнаа олон нийтийн сүлжээн дэх хуудсуудаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр шалгарсан бүсгүйтэй зөвхөн сансарт аялаад зогсохгүй амьдралаа холбох аж. 

Уралдаанд оролцох бүсгүйчүүд гэрлээгүй, 20-иос дээш настай, эерэг хандлагатай, хөгжилтэй, мөн сансарт нисэх бэлтгэлийг үнэн сэтгэлээсээ чармайж хийхэд бэлэн байх ёстой гэнэ. Уралдаан энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Маэзава өөрийн дурлалт бүсгүй болох Японы загвар өмсөгч, жүжигчин Горики Аямэтэй хамт Сар руу аялж магадгүй гэж 2018 онд мэдэгдэж байжээ. Гэвч өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Японы нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа найз бүсгүйгээсээ салснаа хэлсэн байна. Түүнээс салсны гол шалтгаан нь өдгөө 27 настай Горики сансарт нисэх бэлтгэлийг хийхэд бүх хүчээ дайчилж чадаагүй эвсэл хүсээгүй харин жүжигчний хувиар илүү их ажиллахыг хүссэнтэй холбоотой гэнэ. Өдгөө 44 настай тэрбумтан түүнийг амьдралынхаа ханиар сонгохоор шийдсэн байсан боловч Сар руу аялах талаар санал бодол зөрөлдсөний улмаас хоёр тийш болжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612539
1 эможи

Зочин
2020-01-13 18:06
Зочин
2020-01-13 16:29
keyboard_arrow_up