Хунтайж Харри ба Меган Маркл нар Их Британийн хатан хааны гэр бүлээс хараат бус амьдарна

2020 оны 1 сарын 13

Arslan.mn

Их Британийн хунтайж Харри ба түүний гэргий Меган нар албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан цочирдом мэдэгдэл хийсэн нь Сассексын гүн болон гүнгийн авхай нар Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүний үүрэгт ажлаа хойш нь тавьж, санхүүгийн хувьд хараат бус амьдрахаа мэдэгдсэн юм. Мөн хосууд Их Британи болон Хойд Америк  гэсэн хоёр орны хооронд амьдрахаа зарлажээ.

"Энэхүү шийдвэр нь газарзүйн хувьд бидний хүүд хатан хааны гэр бүлийн уламжлалын үнэ цэнийг ойлгох боломжийг олгохын зэрэгцээ бидний гэр бүлд шинэ сайн үйлсийн ажил эхлүүлэх гэх зэрэг амьдралынхаа дараагийн бүлэгт төвлөрөх орон зайг нээж өгөх болно. Мөн бид эрхэм дээдэс Хатан хааныг бүрэн дэмжиж, цаашид Хатан хаан, Уэльсийн хунтайж, Кембрижийн гүн болон бусад хамаатай хүмүүстэй үргэлжлүүлэн хамтран ажиллана" хэмээн албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Зарим хэвлэлүүд Меган Маркл нөхрийнхөө ахын эхнэртэй тийм ч сайхан харилцаатай байгаагүйгээс явж байна гэж бичиж эхэлсэн юм. Кэмбрижийн гүнгийн авхай, язгууртан гаралтай Кэйт Миддлтон, Африк-Америк гаралтай Меган Маркл нарыг үргэлж харьцуулан, Меганыг Кэйт Миддлтоны зиндаанд хүрэхгүй байгаа тухай бичдэг байсан.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612521
0 эможи

Зочин
2020-01-13 15:35
Зочин
2020-01-13 14:40
keyboard_arrow_up