Иранд 180 зорчигчтой Боинг 737 онгоц осолджээ
2020 оны 1 сарын 08
Ираны Тегеран хотын нисэх буудлаас орон нутгийн цагаар Лхагва гарагийн өглөө хөөрсөн Боинг 737 удалгүй осолдсон тухай тус улсын ISNA мэдээллийн агентлаг мэдээллээ.
Имам Хомейни нисэх онгоцны буудлаас Украйны Киев хотыг чиглэсэн хөөрсөн уг онгоцод нислэгийн багийнхан болон 180 зорчигч байжээ.
Онгоц Паранд болон Шахреяр хотын ойролцоо осолдсон бөгөөд зорчигчдын ихэнх нь амь үрэгдсэн гэлээ.
ISNA агентлагийн мэдээлсэнээр Украйны авиа компанийн тус онгоц техникийн саатлаас үүдэн осолдсон байх магадлалтай аж.
Олон улсын хүмүүнлэгийн “Улаан хавирган сар” байгууллагын Иран дахь салбар харин онгоцонд гал гарч, шатаж эхэлсэн тул амьд хүн гарах магадлал маш бага гэж мэдээлжээ.
Эх сурвалж: cnn.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
612408
3 эможи
Зочин
2020-01-08 22:08
Зочин
2020-01-08 15:42
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс