Рэпер Лудакрис Африкийн орны иргэншил авжээ
2020 оны 1 сарын 07
Рэпер, жүжигчин Лудакрис Африкийн орны иргэншил авсан байна.
Рэперийн жинхэнэ нэрийг Кристофер Брайан Брижес гэдэг бөгөөд тэрбээр зул сар болон шинэ жилийн баяраа иргэншил авсан Габон улсдаа тэмдэглэн өнгөрүүлжээ. Рэперийн гэргий, загвар өмсөгч Эдокси Габоны иргэн юм.
Лудакрис “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр Габоны паспортоо харуулж, ээж, хоёр охиноо мөн Габоны иргэншил авсан талаар хэлжээ. Сүүлийн жилүүдэд Африк-Америк гаралтай алдартнууд Африкийн орны иргэншил авах, гарал үүслээ тодорхойлохоор Африк руу аялах тохиолдол нэмэгдсэн байна.
Эх сурвалж: cnn.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
612377
0 эможи
Зочин
2020-01-07 16:30
Зочин
2020-01-07 15:34
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс