Австралийн түймэрт 8000 орчим коала баавгай өртжээ

2020 оны 1 сарын 03

Arslan.mn

Австралийн зүүн өмнөд эрэгт түймэр асаж байгаатай холбоотойгоор нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж эхэлжээ.  Эрх баригчид  4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Зөвхөн Виктория  мужид одоогоор 45 түймэр асаж байгаа ажээ.

 Австралид олон сая га талбай хэдийнэ түймэрт автаад байгаа юм. Түймрийн улмаас 17 хүн амиа алдаж, олон мянган байшин сүйдсэн. Түүнчлэн  8000 орчим коала баавгай, хэдэн зуун мянган амьтан үрэгдсэн гэсэн албан бус судалгаа байна. Зарим нутагт өтгөн утаатай байгаа учраас агаараас унтраах боломжгүй болжээ. Австралийн эрх баригчид түймэрт өртсөн газрууд руу Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд, нисэх онгоцуудаа илгээж байна. Одоогоор Австрали даяар 100 гаруй гал түймэр асаж байгаа аж. Сидней хотод шинэ жилийн өмнөх өдөр болох ёслолын буудлагыг цуцалсан. Мөн  ёслолын буудлагад  зарцуулагдах хөрөнгийг гал түймэртэй тэмцэхэд зориулсан байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612253
0 эможи

Зочин
2020-01-03 18:05
Зочин
2020-01-03 13:01
keyboard_arrow_up